MOVIEZ
Нэвтрэх
Нүүр
Бидний тухай
Холбоо барих
Хандивын нөхцөл
Шинээр орсон
Жессика хэмээх эмэгтэй гэмт хэрэгтнүүдэд хулгайлагдаж, дээврийн хонгилд хоригдохдоо эвдэрсэн утасны утсыг холбож санамсаргүйгээр Райан гэх залуу руу залгаж тусламж гуйдаг. Утасны сүлжээг таслахгүйн тулд Райан хамаг байдгаараа хичээж, түүний гэр бүлийг аврахаар хөөцөлдөнө. Хулгайлагч нар нь үнэндээ Жессикагийн нөхрийн дүрсэнд буулгасан авлигач цагдаа нарын аллагын бичлэгийг устгах зорилготой байсан нь илэрдэг. Райан шударга цагдаа Мунигийн тусламжтайгаар хуурамч цагдаа нарыг устгаж, Жессикаг гэр бүлийнхэнтэй нь хамт авардаг.
Виртуал бодит байдлын тоглоом зохион бүтээгч Аллегра Геллер шинээр бүтээсэн eXistenZ хэмээх тоглоомоо туршиж байхдаа халдлагад өртөнө. Тэрээр хамгаалагч Тэд Пайктай хамт зугтаж, тоглоомын системээ аврахын тулд өөрсдийн биедээ шууд холбон тоглоом руу ордог. Гэвч үйл явдлын явцад тэд аль нь тоглоом, аль нь бодит байдал болохыг ялгахаа больдог. Төгсгөлд нь тэд өөр нэг виртуал тоглоом тоглож байсан тоглогчид байсан нь илрэх бөгөөд тоглоомоос сэрсэн ч энэ нь мөн л бодит байдал мөн эсэх нь эргэлзээтэй хэвээр үлддэг.
Стэнли хэмээх хүү өөрийн хийгээгүй хулгайн хэргээр шийтгүүлж, Ногоон нуур гэх хүүхдийн хүмүүжүүлэх лагерьт очдог. Тэнд захирал эмэгтэй хүүхдүүдээр өдөр бүр халуун цөлд нүх ухуулдаг нь үнэндээ хуучин цагийн алдартай дээрэмчин эмэгтэйн нуусан эрдэнэсийг хайж байсан хэрэг байв. Стэнли найз Зирогийн хамт зугтаж, эцсийн дүндээ өөрийн элэнц өвөөгийнхөө хулгайлагдсан эрдэнэсийг олж авснаар лагерийн удирдлагуудын гэмт хэргийг илчилж, гэр бүлийнхээ хараалыг арилгадаг.
Лондонгийн хуучин цагийн гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч байсан Ричи ахыгаа орчин үеийн залуу дээрэмчдэд хэрцгийгээр алуулахад Испаниас буцаж ирнэ. Тэрээр өөрийн хуучин багийг дахин цуглуулж, цагдаа нар юу ч хийж чадахгүй байгааг хараад хуучин цагийн аргаараа буюу маш харгис хэрцгийгээр залуу гэмт хэрэгтнүүдээс өшөөгөө авдаг. Эцэст нь тэд гол буруутнуудыг устгаад, хуулиас мултарч чаддаг.
Жижиг хэмжээний хар тамхины наймаачин Дэвид дээрэмдүүлснийхээ дараа өрөө дарахын тулд Мексикээс их хэмжээний марихуан авчрах даалгавар авна. Хилээр сэжиг авалгүй гарахын тулд тэрээр хөрш тайчигч бүсгүй, гэрээсээ дайжсан охин, бүтэлгүй зандан хүү гурвыг хөлсөлж "Миллер" гэх хуурамч гэр бүл болж явдаг. Олон саад бэрхшээл, хөгжилтэй бөгөөд аюултай адал явдлын эцэст тэд бараагаа авчирч өгөх ч картелийн боссыг барьж өгөөд гэрч хамгаалах хөтөлбөрт хамрагдан, жинхэнэ гэр бүл шиг хамтдаа амьдарч эхэлдэг.
Жан-Батист Гренуй бол төрөлхийн гайхалтай үнэрлэх мэдрэмжтэй боловч өөрөө ямар ч хувийн үнэргүй нэгэн юм. Тэрээр дэлхийн хамгийн төгс үнэртэй усыг бүтээхийн тулд 13 үзэсгэлэнтэй залуу охиныг хөнөөж, тэдний биеийн үнэрийг авдаг. Баригдаж цаазлуулах үедээ тэрхүү төгс үнэртнээ цацахад цугларсан олон шууд ховсдуулан түүнийг бурхан мэт шүтдэг. Гэвч тэрээр жинхэнэ хайрыг мэдэрч чадахгүйгээ ойлгон төрсөн газрынхаа гудамжинд буцаж очин, үнэртнээ өөр дээрээ бүгдийг нь асгахад хүмүүс түүнийг хүсэмжлэн галзуурч амьдаар нь тасдан идэж дуусгадаг.
Энгийн гэр бүлийн хүн Уэйд Портер гэрт нь хулгай хийхээр орж ирсэн эрийг санамсаргүй хөнөөснөөр шоронд орно. Тэрээр шоронгийн маш хатуу, харгис хэсэгт хуваарилагдаж, хуягуудын зохион байгуулдаг хууль бус зодоонд амьд үлдэхийн тулд оролцох шаардлагатай болдог. Цуврал алуурчин боловч шударга зарчимтай өрөөний найз Жон Смитийн тусламжтайгаар Уэйд авлигач хуягуудын хууль бус үйлдлийг илчлэн суллагдаж гэр бүлдээ буцаж очдог бол Смит түүнийг аврахын тулд дахин хүн хөнөөгөөд хүнд ялтан болон шоронд үлддэг.
Энэхүү Польш кинонд Франц Маурер хэмээх эр 25 жил шоронд хоригдсоны эцэст суллагдаж шинэ, өөрчлөгдсөн ертөнцөд хөл тавина. Тэрээр хуучин найз Новыг хайж олох ба тэд хуучин цагийн авлигад идэгдсэн систем, хууль бус бүлэглэлүүдтэй дахин сөргөлдөх хэрэгтэй болдог. Киноны төгсгөлд Франц болон түүний нөхөд авлигачдыг устгаж, өнгөрсөн үеийнхээ алдааг залруулан, өөрсдийн үнэнч шударга зарчмаа хамгаалж үлддэг.
Францын гэмт хэрэгтэн Анри Шарьер хилс хэргээр шийтгүүлж, Чөтгөрийн арал хэмээх аймшигт шоронд хүргэгдэнэ. Тэрээр баян хоригдол Луи Дегатай найзалж, түүнийг хамгаалсныхаа хариуд оргох санхүүжилт авдаг. Олон удаагийн бүтэлгүй оролдлого, хүнд шийтгэлийн дараа өтөл насандаа Шарьер далай руу үсэрч эцсийн удаа амжилттай оргож чаддаг бол Дега арал дээрээ үлдэхээр шийддэг.
Хүмүүсийг хэт түрэмгий, галзуу алуурчин болгодог "Хилэн" хэмээх вирус Их Британид тархсанаас 28 хоногийн дараа гол дүрийн Жим эмнэлэгт комноос сэрдэг. Тэрээр хэд хэдэн амьд үлдсэн хүнтэй нэгдэж цэргийн баазад очих боловч тэндхийн цэргүүд эмэгтэйчүүдийг үржилд ашиглах зорилготой байсныг мэднэ. Жим баазад халдвартай зомбинуудыг суллаж цэргүүдийг устгуулаад, амьд үлдсэн найзуудаа аварч мултардаг.
Бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү кинонд Шведийн хоёр сэтгүүлч Этиопын Огаден мужид газрын тосны компанийн үйл ажиллагааг сурвалжлахаар хууль бусаар хил давж буйг харуулдаг. Тэд баригдаж, терроризмд буруутгагдан 11 жилийн ял сонсоно. Олон улсын шахалт, дипломат яриа хэлэлцээний үр дүнд тэд шоронд амь гарахын төлөө тэмцэж, эцэст нь 438 хоног хоригдсоныхоо дараа суллагдаж эх орондоо буцаж ирдэг.
Мэргэжлийн хулгайч Паркер хамтрагчдадаа урвагдаж, буудуулан үхлүүт орхигдоно. Тэрээр амьд үлдэж, өөрийн хувийг авах, мөн өшөөгөө авахаар Флорида руу явна. Тэндээ нэгэн үл хөдлөх хөрөнгийн агент эмэгтэйтэй танилцаж, түүний тусламжтайгаар хуучин хамтрагчдынхаа хийх гэж буй томоохон дээрмийг таслан зогсоож, бүгдийг нь хөнөөгөөд мөнгийг нь авч оддог.
Цааш нь