MOVIEZ
Нэвтрэх
Нүүр
Бидний тухай
Холбоо барих
Хандивын нөхцөл
Нүүр
Кинонууд
Бүх төсөл
Эхнэрийнхээ эмчилгээний мөнгийг олох гэсэн Уилл өргөмөл ах Дэннигийнхээ банк дээрэмдэх төлөвлөгөөнд нэгдэнэ. Дээрэм бүтэлгүйтэж, тэд шархадсан цагдаа болон эмчийг тээвэрлэж явсан түргэний машиныг барьцаалан зугтдаг. Хотыг бүхэлд нь хамарсан хөөцөлдөөний эцэст Уилл эмч болон цагдааг аврахын тулд амиа золиосолж, харин Дэнни баривчлагдсанаар кино төгсдөг.
Дэлхийн 2-р дайны сүүлчийн өдрүүдэд оргож яваа 19 настай цэрэг Вилли Херолд замдаа эзэнгүй машинаас Нацист ахмадын дүрэмт хувцас олж өмсдөг. Амьд үлдэхийн тулд эхлүүлсэн жүжиг нь даамжирч, тэрээр өөрийгөө Гитлерээс тусгай даалгавар авсан гэж бусад цэргүүдийг итгүүлэн өөртөө нэгтгэнэ. Эрх мэдэлдээ согтсон залуу удалгүй гэм зэмгүй хоригдлуудыг олноор нь хөнөөж, өөрөөсөө зугтаж байсан тэр харгис системээсээ ч илүү аймшигтай нэгэн болж хувирдаг.
2003 оны Иракийн дайны үеэр залуу цэрэг Мэтт Окр (Nicholas Hoult) болон түүний баг ус дамжуулах хоолой нь эвдэрсэн аюултай тосгоныг засахаар томилогдоно. Тэд иргэдэд туслахыг хичээх боловч нутгийнхан тэдэнд дайсагнаж, алхам тутамд нь аюул отож байдаг. Дайн гэдэг баатарлаг гавьяа гэхээсээ илүүтэйгээр хүлээлт, айдас, үл ойлголцол дунд өнгөрдгийг энэ кино бодитоор өгүүлдэг.
Иракийн офицер Латиф Яхиад нэгэн аймшигтай даалгавар өгөгдөнө: Тэр Саддам Хуссейний хүү Удей Хуссейний "амьд орлон тоглогч" болох ёстой. Хэрэв зөвшөөрөхгүй бол гэр бүлээрээ устах аюултай. Латиф тансаг амьдрал дунд орсон мэт боловч үнэн хэрэгтээ Удейн зэрлэг авир, цуст аллага, харгислалын дунд тарчилна. Бодит түүхээс сэдэвлэсэн энэ кино хүний эрх чөлөө ямар үнэтэйг харуулдаг.
Япон руу хайртай бүсгүйгээ хайж ирсэн Хятад цагаач Ган төмөр (Jackie Chan) амьд үлдэхийн тулд Якуза нарын бохир ажлыг хийж эхэлнэ. Тэрээр өөрийн бүлэглэлийг байгуулж, хүчирхэг болох тусам нөхөрсөг харилцаа, хүн чанар нь үгүй болж эхэлдэг. Энэ кино бол Жэки Чаны карьер дахь хамгийн хүнд, хамгийн бодит бөгөөд "зодоон" биш "амьдрал" харуулсан шилдэг бүтээл юм.
Мөрдөгч асан Song Yoo-gon ахынхаа үхлийн нууцыг тайлахын тулд гэмт хэрэгтэн болж шоронд орно. Тэрээр шоронгийн дарга нь хоригдлуудыг ашиглан гадуур захиалгат аллага үйлдүүлж, шоронг өөрийн хувийн вант улс болгосныг олж мэднэ. Эцэст нь Song Yoo-gon дотроос нь бослого гаргаж, шоронгийн дарга болон түүний сүлжээг бүрмөсөн устгадаг.
Рейкьявик хотын хамгийн ширүүн, дүрэм зөрчдөг цагдаа Бусси шинэ хамтрагч Хордуртай нийлж банкны цуврал дээрмийг зогсоох даалгавар авна. Гэвч Бусси удалгүй өөрийгөө хамтрагчдаа татагдаж байгааг мэдэрнэ. Тэд гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчийг зогсоохын зэрэгцээ өөрсдийн харилцааг хүлээн зөвшөөрч, кино аз жаргалтайгаар (бас маш их тэсрэлттэйгээр) төгсдөг.
Мөрдөгч асан Ю-Гон ахынхаа үхлийн нууцыг тайлахын тулд гэмт хэрэгтэн болж шоронд орно. Тэрээр шоронгийн дарга нь хоригдлуудыг ашиглан гадуур захиалгат аллага үйлдүүлж, шоронг өөрийн хувийн вант улс болгосныг олж мэднэ. Эцэст нь Ю-Гон дотроос нь бослого гаргаж, шоронгийн дарга болон түүний сүлжээг бүрмөсөн устгадаг.
Америкийн 3 хотод цөмийн бөмбөг тавьсан гэх террористыг баривчилж, байршлыг нь хэлүүлэхийн тулд нууц байгууллагын байцаагч "H" (Samuel L. Jackson) ирдэг. Тэрээр террористыг болон түүний гэр бүлийг аймшигтайгаар эрүүдэн шүүж байж 3 бөмбөгийн байршлыг олдог. Гэвч "H" 4 дэх бөмбөг байгаа гэдгийг мэдэж байсан ч, бусад хүмүүс түүнийг хэтэрхий харгис байна гэж зогсоодог. Киноны төгсгөлд 3 бөмбөгийг аюулгүй болгодог ч, хэний ч итгээгүй 4 дэх бөмбөг тэсрэхээр тоологдож буйгаар дуусдаг.
Жижиг бүлэглэлийн ахлагч Бён Ду гэр бүлээ тэжээхийн тулд боссдоо үнэнчээр зүтгэж, бохир ажлуудыг нь хийнэ. Тэрээр кино найруулагч найздаа өөрийн бодит амьдралын түүхийг ярьж өгдөг ч, найз нь түүнийг нь кино болгон олон нийтэд цацсанаар Бён Дугийн амь нас аюулд орно. Эцэст нь тэр өөрийн хамгийн их итгэж, дүүгээ шиг хайрладаг байсан залуудаа урвагдаж, эмгэнэлтэйгээр амиа алддаг.
Тагнуулын тусгай баг чухал мэдээлэл бүхий гэрчийг 22 милийн цаана байх онгоцонд суулгах даалгавар авна. Тэд бүхэл бүтэн армитай тулалдан байж зорьсон газраа хүрдэг ч, онгоц хөөрөх мөчид энэ бүхэн дайсны төлөвлөгөө байсныг ухаарна. Гэрч нь үнэн хэрэгтээ урвагч байсан бөгөөд багийг устгахын тулд өөрийгөө ашиглуулж, багийнхны байршлыг Оросуудад өгснөөр кино дуусдаг.
Кэш (Orlando Bloom) тайван амьдрахыг хичээж байсан ч орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч "Big Cat" түүнийг гэр бүлийнх нь өрнөөс болж дарамталж, бохир ажилд татан оруулна. Тэрээр гэр бүлээ аврахын тулд хуучин ур чадвараа ашиглаж, гэмт хэргийн эзэнт гүрнийг нь ганцаараа устгаж, цуст өшөө авалт хийдэг.
Нууцлаг, өндөр цалинтай ажилд орохоор шалгарсан 8 хүн цонхгүй өрөөнд түгжигдэнэ. Тэдэнд ганц л даалгавар бий: Асуултад хариулах. Гэвч шалгалтын цаас хоосон байх бөгөөд тэд өрсөлдөгчөө зайлуулахын тулд юу ч хийхэд бэлэн болно. Эцэст нь асуулт нь шалгалтын эхэнд хянагчийн хэлсэн "Өөр асуулт байна уу?" гэдэг үг байсныг хамгийн анхааралтай оролцогч нь олж мэдэн ялдаг.
Өрөнд орсон ах дүү хоёр мөнгө олохын тулд Аляскийн ууланд төөрсөн болж жүжиглэн, түүхээ хэвлэлд зарах төлөвлөгөө зохионо. Гэвч нутгийн цагдаа болон дээрэмчид хэрэгт сэжиг авч эхлэхэд, гэмгүй тоглоом мэт эхэлсэн хуурамч төлөвлөгөө нь бодит аллага, урвалт болж хувирдаг.
Ирланд гаралтай ах дүү хоёр Бурхнаас даалгавар авсан гэж итгэн, Бостоны мафийн гишүүдийг нэг нэгээр нь хөнөөж эхэлдэг. Тэднийг мөрдөж байсан Холбооны мөрдөх товчооны агент эцэст нь тэдний талд орж, гэмт хэрэгтнүүдийг хуулиар буш өөрсдийн аргаар шийтгэхийг нь зөвшөөрдөг. Тэд шүүх танхимд мафийн боссыг цааш харуулснаар кино төгсдөг.
Бангладешийн нууц тагнуулч Масуд Рана (MR-9) дэлхийн дэг журмыг алдагдуулах зорилготой аюултай гэмт хэргийн байгууллагыг зогсоох даалгавар авна. Тэрээр Америкийн тагнуулчидтай хамтран, Лас Вегас болон бусад газруудаар дамжин тулалдаж, эцэст нь террорист төлөвлөгөөг таслан зогсоодог.
Ип Ман багш хүүгийнхээ сургуулийг дээрэмчдээс хамгаалахын зэрэгцээ эхнэр нь хорт хавдартай болсныг мэднэ. Тэрээр Майк Тайсоны дүтээсэн гадаад босстой тулалдахаас гадна, өөрийг нь сорьсон өөр нэг Вин Чун мастертай нүүр тулна. Киноны төгсгөлд тэрээр өрсөлдөгчөө ялж, Вин Чуны жинхэнэ их мастер гэдгээ батлан, эхнэрийнхээ эцсийн мөчүүдэд хамт байдаг.
Бүдүүлэг алдаанаасаа болж энгийн тандалтын ажилд шилжсэн Тагнуулын төв газрын агент Жэй Жэй 9 настай Софи охинд баригддаг. Охин түүнийг бичлэгээр нь сүрдүүлж, тагнуулч болохыг зааж өгөхийг шаардана. Тэдний харилцаа гүнзгийрч, эцэст нь Жэй Жэй охиныг болон ээжийг нь аюултай гэмт хэрэгтнүүдээс аварч, тэдний нэг хэсэг болдог.
Ахмад дайчин Филип Саваж (Ван Дамм) шоронгоос суллагдсан аюултай репперээс дэлхийн аварга боксчинг хамгаалах даалгавар авна. Тэрээр тусгай баг бүрдүүлж ажиллахын зэрэгцээ боксчны эгчид дурласнаар байдал ээдрээтэй болно. Гэвч шийдвэрлэх тулаанд тэр мэргэжлийн ур чадвараа гаргаж, дайснуудыг ялдаг.
Ах нь нууц даалгаврын үеэр алагдсаныг мэдсэн Жон Пэйн Румыныг зорьж, ахынхаа хамтрагчтай нэгдэнэ. Тэд гэмт хэргийн томоохон сүлжээтэй тэмцэх явцдаа байгууллагынхаа дотор урвагч байгааг олж мэднэ. Эцэст нь тэр бүх дайснуудаа устгаж, ахынхаа өшөөг авдаг.
Өмнөх
3 / 35
Дараах